​Шанхайд олон улсын импортын экспо болно

2018-10-09 11:18:54
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шанхайд олон улсын импортын экспо болно

Хятадын Олон улсын импортын экспо яармагийг Францын Парист сурталчлах арга хэмжээ 22-нд болж өнгөрлөө. Хятадын Худалдааны яам, Хятадын Олон улсын импортын экспогийн товчооны албан тушаалтан энэ оны 11-р сард Шанхайд болох импортын олон улсын экспогийн бэлтгэл ажлыг танилцуулж, Францын компани нэгжийн асуултад хариу өгчээ. Тус арга хэмжээнд оролцсон Францын компаниуд импортын экспод ихээхэн анхаарал тавьж байлаа. Энэ тухай ХОУР-гоос Францад суугаа сэтгүүлч Жя Яньнин мэдээлж банйа. 

Шанхайд олон улсын импортын экспо болно

2017 оны 5-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд, Хятад улс 2018 оноос эхлэн олон улсын импортын экспо зохион байгуулахыг зарлан мэдэгдсэн билээ. Анхдугаар удаагийн импортын экспо энэ оны 11-р сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотод болно. Хятад улс хөгжиж буй орны хувьд юуны учир импортоор сэдэвлэсэн экспо зохион байгуулж байгаа вэ гэвэл, “Энэ нь Хятадын эдийн засгийн хөгжлийн эрэлт хэрэгцээ төдийгүй дэлхий нийтийн хамтын хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцнэ” хэмээн Хятадаас Францад суугаа элчин сайд Гуань Жянь хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.

 “Ирэх таван жилд Хятад улс 10 их наяд гаруй ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг импортлох юм. Хятад улс олон улсын импортын экспо зохион байгуулах замаар, худалдааг чөлөөлөх, хялбарчлах түвшнээ тасралтгүй дээшлүүлж, олон улсын худалдааны олон томоохон боломжийг хамтдаа нээхийг бид хүсэж байна. Энэ нь өнөөгийн үе шатанд Хятад улсын өөрийн хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцэх төдийгүй Франц улс болон дэлхийн худалдааны түншүүдийн хамтын хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцэх юм.”

Шанхайд олон улсын импортын экспо болно

 Францын Ази тив дэх хамгийн том худалдааны түнш бол Хятад улс, харин Хятадын Европын холбоон дахь дөрөв дэх том худалдааны түнш бол Франц улс юм. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын эхээр Хятадад төрийн айлчлал хийхдээ, Франц улс сайдын хэмжээний төлөөлөгчдийн баг томилж, Францын компани, байгууллага нэгжүүдийг томоохон цар хүрээтэй зохион байгуулан Хятадын олон улсын импортын экспод оролцуулна гэжээ. Айлчлалын үед ерөнхийлөгч Макроныг даган Хятадад айлчилсан Францын үндэсний хурлын гишүүн, үндэсний хурал дахь Франц, Хятадын найрамдлын ажлын хэсгийн дарга Буон Тан хэлсэн үгэндээ: Францын компаниуд боломжийг ашиглан, Хятад улсад зах зээлээ өргөжүүлэхийг дэмжинэ гэжээ. 

 “Франц, Хятад хоёр орны удирдагчдын уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтын үндсэн дээр, Францын засгийн газрын болон Хятадын тал тус экспод гадаадын компани нэгжүүд өргөнөөр оролцохыг дэмжиж байгаа тул жижиг, дунд, том компаниуд аль аль нь боломж завшааныг сайтар ашиглаж, импортын экспод оролцохыг хүсье. Та бүхэн багагүй амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна.”

Шанхайд олон улсын импортын экспо болно

Эх сурвалжид тэмдэглэснээр, Шанхайд болох анхдугаар удаагийн Хятадын олон улсын импортын экспогийн үзэсгэлэнгийн бүс 240 мянган ам дөрвөлжин метр талбайтай олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын ерөнхий үзэсгэлэн бөгөөд компанийн болон бизнес нэгжийн үзэсгэлэнгийн бүс гэсэн хоёр бүсээс бүрдэнэ. Эдгээрийн дотор компани, бизнес нэгжийн үзэсгэлэнгийн бүс нь бараа бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний худалдаа гэсэн тус тус хоёр хэсэгтэй. Ухаалаг, өндөр технологийн тоног төхөөрөмж, хэрэглээний электроник, гэр ахуйн цахилгаан бараа, авто машин, хувцас, өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эмчилгээний тоног төхөөрөмж, эм бэлдмэл, шинэ технологи, түрээсийн үйлчилгээ, инноваци, дизайн, соёл боловсрол, аялал жуулчлалын үйлчилгээний үзэсгэлэн тус бүсэд гарах юм. Экспогийн үеэр мөн олон улсын худалдааны форум, эрэлт нийлүүлэлт хэрэгцээг зохицуулах хурал, бизнесийн салбарын симпозиум, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах зэрэг иж бүрэн хөтөлбөр зохиож, оролцогч бизнес нэгж, мэргэжлийн худалдан авагч бизнес нэгжийг оновчтой холбох болно.

Олон улсын импортын экспог зохион байгуулагч талын нэг, Хятадын Худалдааны яамны Европын хэлтсийн дэд дарга Чюй Чянь: Энэ экспог сайтар зохион байгуулахын тулд зохион байгуулагч тал иж бүрэн, тусгай, чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ хэмээн танилцуулжээ.

“Гадаад дотоодын худалдан авагчид 150 мянгад хүрнэ гэж төсөөлж байна. Худалдан авагчдыг урих ажлыг илүү үр дүнд хүргэхийн тулд бид оролцогч бизнес нэгжийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн дотоодын худалдан авагч, экспод оролцон худалдан авахыг нарийн төлөвлөж урих болно. Хятадын засгийн газрын зүгээс гаалиар нэвтрэх, чанарын хяналт, хорио цээрийн хяналт шалгалт зэргийг хялбарчилж, оюуны өмчийн эрх, зочин бизнес нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах болно.”

Мөн өдрийн сурталчлан танилцуулах хуралд маш олон компанийн төлөөлөл “ямар компанид экспод оролцох эрх өгөх, зохион байгуулагч талаас ямар бодит үйлчилгээ үзүүлэх, Хятадын хэрэглэгчидтэй хэрхэн холбоо тогтоох” зэрэг нарийн ширийн зүйлсийг лавлан асууж байлаа. Мөн Францын 4 компани мөн өдрийн арга хэмжээний үеэр үзэсгэлэнд оролцох баримт бичигт гарын үсэг зуржээ. Францын усан үзмийн дарсны соёлыг Хятадад танилцуулагч JIA LEBOUCQ ASSOCIES компани бол тэдний нэг юм. Тус компанийн албаны хүн Brice Leboucq: Импортын экспод оролцох замаар Францын усан үзмийн дарсны соёлыг Хятадын улам олон хэрэглэгчид гүнзгий танилцуулахыг хүсэж байна гэжээ.

 “Тийм ээ, бид 11-р сарын 5-10-нд Шанхайд ажиллах болно. Энэ удаагийн импортын экспо зохиогдох нь сайхан боломж юм. Францын усан үзмийн дарсны соёл Хятадын зах зээлд их ирээдүйтэй гэдэгт бид итгэлтэй байна. Сүүлийн үед маш олон Хятад хүн Францын усан үзмийн дарсыг сонгон хэрэглэдэг болсон. Гэхдээ, усан үзмийн дарс бол зөвхөн дарс төдий биш, харин нэг зүйлийн амьдралын урлаг. Францын иймэрхүү амьдралын урлагийг сурталчлан түгээх нь бидний хүсэл эрмэлзэл юм.”

БНХАУ-аас Франц улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны газрын бүртгэлээр, мөн өдөр үзэсгэлэнд оролцох баримт бичигт гарын үсэг зурсан компаниудаас гадна Парисын Үйлдвэр худалдааны нийгэмлэг, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Даноне корпорац, L`Oréal, MaFrance зэрэг Францын нөлөө бүхий олон компани, байгууллага тус үзэсгэлэнд оролцох нь тодорхой болж, мөн тансаг хэрэглээний бараа үйлдвэрлэгч LVMH корпорац, Франц, Хятадын эрчим хүчний комисс зэрэг байгууллагууд экспод оролцох ажил хэргийн талаар судалж байгаа юм байна. 


Уртнасан.


Их уншсан

холбоотой мэдээ